Sunday, February 06, 2005

Шалгалт

Яг улирлын эцсийн шалгалтууд эхлээд єєрийгєє шахаж шаардаад л хичээлээ хийсэн болж байна даа. Шахаж шаардаад гэхээр нэг л сургуульд дургvй хvн шиг санагдаж магадгvй юм. Гэхдээ ямар ч байсан монголд сурч байснаасаа идэвхи бол эрс муудсан гэж бодож байна.Єєрєєс ч шалтгаалах зvйл байж магадгvй. Сайн мэдэхгvй юм. Хvн єєрийгєє мэдэхийн тулд амьдардаг гэдэг дээ.
Єєрєєс бус нєлєєлсєн юм гэвэл японы их сургуулийн систем нь юмуу даа гэж бодож байна.
Японы их сургуулийн системийн хэд хэдэн сул талуудыг дурдвал
1. Оюутан багш 2 хэтэрхий хол (энэ ихэнх их сургуулиудад 1-2-р курст их ажиглагддаг)
2. Yнэлгээний системд нь ихэнхдээ ирцийн vнэлгээ байдаггvй.
3. Их сургуульд орохын тулд асар их хичээл хийсэн оюутнууд нь дєнгєж их сургуульд ороод хичээл хийхгvй болох хандлагатай
гэх мэт. Дараа єєр юм санаанд оруул нэмж бичнээ. Харин сайн талыг нь сайн бодож vзээгvй юм байна. Бодож vзээд сонирхуулнаа.

No comments: