Sunday, October 23, 2005

Хуучин дэвтэр

Нэг мэдсэн чинь блогтоо бичлэг хийгээгvй 5н сар гаран болчихсон байна шvv. Нэг мэдсэн чинь ч гэж дээ уул нь мэдээд л байсан юм. Удахгvй 12 сар боллоо. Японд намараас євлийн єнгє аяз ороод л, сэрvvхэн(хvйтэн гэж хэлэхэд бараг алдахгvй дээ) л байх шив дээ. Хvний сэтгэл гэдэг vнэхээр "Улирлын боол" юмаа. Яагаад гэхээр зунаас эхлvvлээд л євєл болтолх хугацаанд хvний бодож байгаа бодол санаа зэрэг нь улам л "ХYНД" болоод байгаа юм шиг санагдана. Ирээдvйн хvнд хэцvv байдал, сургуулиа тєгсєєд яах билээ, амьдралын хань гэх мэт алс холын юм шиг мєртлєє бодит байдал дээр маргаашийн л асуудал юм даа. Зун бол єнєєдєр яаж хєгжилдєх vv, Ямар гоё єдєр болж байнаа гэх мэт хєнгєн тайван байж чаддагаараа миний хамгийн дуртай улирал юм.
Уул нь яг бичэх гэсэн юм маань энэ биш л дээ.
Хуучин дэвтэр гэж нэрлэсний учир маань єєрийнхєє жилийн ємнє бичэж байсан дэвтэр, янз бvрийн цаас(майл) зэргийг эргvvлээд харахаар яг л миний єдрийн тэмдэглэл шиг санагдаад...
Хэрэг гаргаж єдрийн тэмдэглэл хєтлье гэж хэд хэдэн удаа оролдсон боловч ихэнхдээ эхлvvлээд л 7 хоног болоод больчихдог байлаа. Гэтэл єєрт минь тєрєл бvрийн єдрийн тэмдэглэл байсныг эр анзаараагvй явсан байна.
Хvvчин дэвтэрийн буланд бичсэн тэр єдрийн тэмдэглэл ч юмуу, хичээлийн товчлол маань ирээдvйн надад л зориулсан юм байдаг юм байна гэж бодлоо. Тэхээр єдєр бvр их юм бичэж байя. Ирээдvйн єєрийнхєє л тєлєє...

Тэр vед ийм зvйлийг бичэж байж дээ, ийм юман дээр алдаж явж дээ гэсэн амьдралын санамж. Хvний толгой хичнээн агуу гайхамшигтай ч юмыг мартана шvv дээ...

No comments: