Wednesday, January 25, 2006

Цас ба дугуй

Сэминарын хичээлийнхээ репортыг бичэх гээд суусан ердєє ч урагшилдаггvй ээ. Хажуугаар нь шал єєр юм хийгээд л, эсvvл нойрмоглоод л. Ойрд блогдоо ч олигтой бичлэг хийсэнгvй ээ. Цас орсон болохоор ч тэр юмуу их хvйтэн санагдаад байгаа. Цас гэснээс нэг зураг авсныгаа vзvvлье.

Яагаад ч юм цасанд дарагдсан дугуйнууд гэхээр нэг л зєрчилтэй юм шиг...

Єчигдєр номын сангаасаа гараад явж байгаад гэнэт толгойд харваж орж ирсэн нэг зvйлээ бичье гэж бодлоо. Хvмvvс адилхан бодолтой ч байж магадгvй юм. Санал бодлоо хуваалцаарай.
Хvний нийгэм хэт их иргэншээд(соёл иргэншилийн иргэншил) янз бvрийн бэрхшээл саад учрах нь их болж, амьдрахад хэцvv болж ирдэг байхаа. Хvний нийгэм гэсэн утгаа алдаж "Ганцаардмал" нийгэм болж эхэлдэг.
Yvний нэг тод жишээ гэвэл японд их байдаг "Хикикомори".
Эргэн тойрондоо байгаа хvн, болж байгаа vйл явдлуудаас залхсан, тэдгээртэй эвсэн зохицох чадал нь хvрэхгvй тэгээд л тэр нь єєрийгєє тусгаарлахад хvргэдэг.
Хvний vнэ цэнийг тодорхойлдог аргументvvд нь хvнээсээ хамаарч єєр єєр болчихсон байдаг нь єдєр бvр гардаг зовлон саадны vндэс нь болдог.
Хvнтэй нєхєрлєх, vерхэх, бvр цаашлаад гэр бvл болох зэрэг дээр vеэс л байж ирсэн зvйлvvд. Одоо бол хамгийн толгой гашилгах зvйлсийн тоонд орсон. Дээхэн vед бол харьцангуй "амархан"-аар эдгээрийг хийдэг байсан болуу гэсэн миний бодол л доо. Эргэн тойрон болон мэдээж єєртєє тохиолдож буй зvйлvvдээс л ийм юм толгойд орж ирсэн байх. Хvн хvндээ итгэх гэдэг асуудал хамгийн гол нь. Даанч хамгийн хэцvv нь болчихсон. Ганцаараа л байж байвал хамгийн хялбар.
Гэхдээ Бурхан будда гэхэд л ганцаараа бясалгал хийж байсан. Ганцаараа байна гэдгээс нь авч vзvvл сайн ч юм уу...хэхэ энэ бол мэдээж бяцхан хошигнол байлаа.

13 comments:

Dulu said...

Аливаа зvйл хєгжих тусмаа илvv ярвигтай тєвэгтэй, шалгуур єндєртэй болоод ирэхээр тэр шалгуурт хvрэх гэж хамаг хvч чадал, энергиэ зарахаас залхаж бусдаас тусгаар болж зvгээр л хvний дор орчихгуйхан шиг л байя гэж бодож эхэлдэг байхаа. Байнга тулалдаж байгаа мэт єєрийгєє цэнэглэх хэрэгтэй гэж бодож байх нь хэцvv байхаа.
Єєрийн тань хэлснээр хvнд итгэх асуудал хамгийн хэцvv хvнд асуудал болсон мэт. Би бас ойрд нэг иймэрхvv зvйл бодсон юм л даа. Юу гэхээр миний эргэн тойрон дохь хvмvvс надад итгэж найдахгvй бол би гэдэг хvн єєртєє итгэлгvй, нэг л сэтгэл дундуур хvн байх юм байнаа гэж. Мэдээж хvн єєрт нь итгэл найдлага тавиад л аливааг хийх vvрэг даалгавар єгєх ч юмуу ямар ч байсан vнэлж байгаа гэдгийг нь мэдэрч байж л хvн гэдэг бид оршин тогтнодог юм шиг. Ийм зvйлс байхгvй бол тэгээд л ганцаардмал болох байх даа.

Агьнууд Х.Зоригт said...

Бамбууш номын сангаас салахаа больчихсон байсан чинь ийм юм хийж суудаг байсан юм бий. :-)

Эртээд Амарсанаатай ярьж байтал "Дээр үед амар байж дээ, интернэт, ном зохиол, зураг хөрөг гэж байхгүй болохоор хаа хол байгаа Анжелина, Женнифер нарыг танихгүй, хөөрхөн муухайг голынхоо "согоо" нь болох Дулмаагаар л жишдэг байсан үед сонголт ч цөөтэй, бодох санах юмгүй амар байсан болохоор эрт гэрлэдэг байсан байх" гэж билээ. Нээрээ ч ертөнц "давчуу" болохын хэрээр хүн болгоноос сэтгэх, хөдлөх цар хүрээгээ тэлэхийг шаардаж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, бидний амьдарч буй нийгмээс бидэнд тавих шаардлага улам өндөрсч байна.
Харин хикикомори хийдэг хүмүүсийн тухайд сэтгэлийн тэнхээ дутагдаж байна гэж бодогддог юм. Хүн оюун ухааныхаа хүчээр л бусад амьтнаас ялгаатай болсон, тийм болохоор "галт тэрэг хөдөлчихсөн" хойно буцаж ухрах гээд нэмэргүй гэж л боддог.

Бамбууш said...

гоё комментууд баярлалаа.
нийгэм хєгжих тусмаа сайн муу тал руугаа дэвшиж байдаг. энэ дээр бол бvгд л санал нийлж байх шиг байна. Би ч єєрийгєє азтай хvн гэж боддийн хэхэ. Ердєє ч ганцаардах завгvй ... гээд хэлчvvл гайхах байхал даа. Єєртєє нэг юм олоод л хийчнэ. Тэгэс ингэсгээд л єдрийг єнгєєрчихнє. Ер нь хамгийн ганцаардах дургvй хvн. Айдаг гэж хэлэхэд бараг болно.
Монголд та нар ганцаардаж vзсэн vv?

Tsasan said...

Ochigdor blogger ajillahgui yum bichih geed chadaagui.Ug n comment bichih geed gar zagatnaad baisan yum l daa.hehe.
ter Hikikomori ch hetsuu uzegdel yum shig ee.Suuliin ued bi ooroo ch tiim bolood baigaa baij magad.hehe. Er n end irsen tsagaasaa l dasahad hetsuu omno n huntei haritsahad ingej ih sanaa zovdog bailuu gej bodogdoh bolson.Hund gai bolchihgui yumsan gesen bodol bainga orj ireed jiriin baij lav chadahaa bolison geh uu dee.Namaig jiliin omno biluu ternii omno biluu Mongol harihad manai hurgen ah nadad ingej helj baisan."Mongol bol gantsaarduulah zav ogdoggui gazar".Mash unen sanagdsan.Hikikomori lav het 真剣に boddog humuus amarhan boldog baih aa.Bas hun bolgon tiim amarhan orchindoo zohitsdoggui bolohoor nad metiin humuus ehendee shine orchind orj ireed shockond ordog baih aa.Bi lav 1dugeer kursdee tiim baisan.

AD said...

Хэхэхэ цастай дугуйны зураг авцалдаатай байнаа :) Гэхдээ дугуй лаг хөөрхийлөлтэй хэрэглэгдэхгүй байхаар...

Юуны өмнө Дулмааг юугаар нь Жениффер, Анжеллинатай жиших вэ гэдгээс л хамаарах юм бишүү? Миний хувьд Дулмаа одоо ч тэр хоёроос илүү хөөрхөн харагдаж болношд ;)

Япон охидууд харьцангуй хөөрхөн охидын концентраци их байх шүү тээ Монголтой харицуулахад.. Нанка каваи..

За тэгээд тэр ганцаардал гэдэг юмыг найз нар дутагдах, эсрэг хүйсний хүн дутагдах гэж 2 хуваах хэрэгтэй байх. Эхнийх нь зөвхөн сэтгэл зүй, 2 дахь дээр нь бие, физиологийн шаардлага нэмэгдэнэ.
Хэдийгээр хүн төрнөөсөө хойш ганцаараа байсан бол ганцаараа байж чадна, гэхдээ тийм тохиолдолд хүн гэж байхгүй... (чонон дунд өссөн хүүхэд г.м Тарзан бол зохиол)

Ер нь би ч гэсэн саяхныг хүртэл өөрийгөө ганцаардаж байна, амьдрал хэцүү гэх мэт балай бодолтой байсан...

Тэр юм хөгжихөөр заавал тэгдэг үгүйг нь мэдэхгүй л юм. Би Монголд ч гэсэн тиймэрхүү байсан. Хүмүүс ер нь хэт хаалттай байхаар тэгдэг ч байж магадгүй, жишээ нь би блог бичиж эхэлснээс хойш ямар нэгэн байдлаар ганцаардахгүй байгаа мэдрэмж төрдөг ч гэх юмуу... Ер нь тэгээд.. Нөгөө 電車男-г үзсэн биз дээ? Бяцхан зориг гаргахад л...

За тэгээд ер нь болно доо..

Хэт хичээж зүтгэх бас дэмий байдгийн,, 7 хоног ч юмуу амралт энэ тэрээрээ юу ч хийхгүй сайхан амрахгүй юу... Тэгтэл аяндаа нэг юм болно ;)

AD said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

tsas, dugui, bambuush 2 baihad hen bayan mongol bayaann...

Dulu said...

TAXNA-г Даваа гэдэг юмуу тээ..

Anonymous said...

Chamaig mongol televizeer harj bsan yum bn.
Japan dah amidraliin talaar sonirholtoi zyil bichsen bn, bayarlalaa.

Anonymous said...

gantsaardal gedeg zuil chin robinson cruzo shig ezengui aral deer baihyg heldeg baih, baruuny ertontsod individualism gegch zuil mash ikh huchtei ene ni capitalist systemtei shuud holbootoi, neg ugeer helbel social darwinism gegch zuil chin bidniig bainga hureelj baidag natural orsoldoon yum

Anonymous said...

akihabaragar ergeldsen geek bolchihvoo hehe

Aapyyl said...

Ганцаардах гэдэг олон утга агуулдаг юм шиг ээ. Жишээлвэл Эйнстэйнийг /буруу бчисэн гэдэгтээ 100% итгэлтэй байна/ хvмvvс хvлээн зєвшєєрєєгvй байхад ямар их ганцаардаж байсан болдоо. Япончvvдйин хикикомори гэдэг нийгэмийнхээ ачаалалд ярадсан, ээж аабын дарамт дэндсэн, хэт єєрийнхєє ертєнцєд амидардаг хvмvvс байдаг болов уу. Game чин хvн gameee сонирхоод л... Женифэрийн фан Женифэрээ сонирхоод л... Японы Акихабарад тийм хvмvvс их байдаг бєгєєд зарим нєхєдvvд єєрийхєє хоббитой ижил хоббытой хvнийг хайдаг гээд телевизээр гарч л байсан. Нэгэнт єєрийхєн сонирхож байгаа сонирхолыг нь бусад хvмvvс хvлээн зvвшvvрvхгvй бол тэр хvн нvvц амьдралаар амьдралаар амьдардаг байх даа. Єєрєєр хэлвэл ганцаардал. Аа тийм биш хvмvvс бусдад єєрийгєє хvлээн зувшууруулэх гэж зvтгэдэг. Тийм ч болохоор Дэрмээ шиг ганцаарддаггуй байх даа. хихи. joke

Baigula бичсэнээс нэг санаа тєрсєн бєгєєд єєрийхєє блог дээр бичлэг vйлдэхээс.

Anonymous said...

Япон оронд хөл тавиад 6 сарын нүүр үзэж буй миний хувьд хамгийн их гайхаж, цочирдож байсан зүйл бол Япон хүмүүсийн амиа хорлох явдал байлаа.
Таны бичсэнээр Япон хүмүүс Хикикомори гэж нэрлэгдэх сэтгэлзvйн өвчинөөр өвчилж амиа хорлох явдал нилээд өсч байгаа бололтой байна лээ. Японд жилд 33540 хүн амиа хорлож байгаа мэдээ байснийг олж мэдээд би энvvхэндээ л шоконд орж үхэх шахаж билээ..
Түүгээр ч үл барам дэлхийд амиа хорлолтийн хувиараа 10р байранд орсон байсан шүү. Энvvгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл Японы нийгэм хэтэрхий төвөгтэй, зангирсан нийгэм юм боловуу даа л гэж.
Япон хүмүүс өөрийнхөө хийх гэснийг зориг гаргаж ганцаараа эхлэх хүч дутмаг юм боловуу, ..
Тэд хамтарч аливааг хийхдээ гайхалтай чадварлаг ч ганц ганцаараа бол юу ч хийж чадахгүй юм шиг санагддаг.Хийе гэсэн ч эргэн тойрнийхоо хүмүүст төвөг учруулах вий хэмээн эмээж, жинхэнэ утгаараа ХИКИКОМОРИ-д хүлэгдэнэ...
Япон улс аж үйлдвэр, техникийн салбарт асар их амжилт гаргасан ч нийгэмдээ эргээд алдааг бий болгосон юм шигээ.
Монголчууд бид ч бас Японы өнөөгийн нийгмээс олон зүйлийг сурч , төрөлх Монгол орноо хөгжүүлж , өөд нь татаж явцгаая..