Tuesday, May 09, 2006

5-р сарын євчин

Энэ жилийн Хаврын баяр маань дуусаж нэг сайн амсийж байна. Тєгсєх курс болохоор дипломын ажил энэ тэр гээд л хийх зvйл ихтэй. Над шиг олон туулай хєєх дуртай хvнд нэг зvйлийг тєвлєрч хийе гэхээр болж єгєхгvй юм. Ядаж 5-р сар эхэлж байдаг.
Японд 5-р сарын євчин гэж байдаг. Юу вэ гэхээр 4-р сараас дєнгєж шинэ хичээлийн жил эхэлж бvгд л хичээж чармайна гэсэн бодолтой (PS: vvнйиг 4-р сарын євчин гэдэг гэж нэг найзаасаа саяхан сонссон юм байна) явж байтал ихэнвчлэн 5 сарын эхээр таардаг дэс дараалсан Японы vндэсний амралтын єдрvvд эндхийнхний хэлж заншсанаар бол "Golden Week" нь эхэлдэг. Ая нь таарах юм бол 10 хоног чєлєєтэй амарч чадна. Тийнхvv амарсан сурагч оюутнуудын хичээл хийх дур сонирхол нь алга болж японы их сургуулиуд лекцийн хичээл ихтэй болохоор энд тэнд нэвсийтэл унтаж байгаа оюутнууд бол жирийн vзэгдэл. Ингэж хичээлээсээ хоцорч, амжилт нь муудах зэргийг 5-р сарын євчин гэж байгаа юм даа. Би ч єєрєє тэдний нэг болох vе ч бий. Дээр нь яг дулаарч эхэлдэг vе болохоор нойр хvрч нозоорох нь аргагvй байх... гээд биеэ ємєєрчихье. За хє хичээлээ хийе дєє...

2 comments:

Эрин М.Тулгат said...

Бас 4 сард шинээр олон хvн ажилд сургуульд орно, шинэ газар нvvж очноо доо. Эхний vедээ юм бvхэн шинэ, ойлгохгvй чадахгvй юм гарсан ч vзээд байдаг. Яг нэг сар болоод, шинэ амьдралд жаахан дасаад ирдэг, Golden week ч дуусдаг, цаг агаар ч жаахан дулаараад нэг л дvмбэгэр, бага зэрэг уйтгартай, бас ганцаардмал болж ирдэг гэж ярьдаг. За тэгээд олон янзын тайлбар байдаг байх.

Anonymous said...

ovchtei hog chini honood yavahgui