Monday, June 12, 2006

Амьд блог ба бас бус

Маргааш хичээл маань амрах тул ТВ-ээр хєл бємбєгийн Дэлхийн аврагийн тэмцээнийг vзэхийн хажуугаар блогоороо оролдож янз бvрийн юм хийж vзлээ. Тоолуур болон холбоос гэсэн хэсгийг нэмлээ. Тэгэж байгаад явдалтай эд юмаа. Динамик вэб гээд л яригдаад байдаг, чухам юу юм бол хараахан сайн ойлгохгvй байсан, сая нэг хэсэг блогийнхоо тохируулгаар оролдож байхдаа ойлгож авлаа. Тиймээс єєрийнхєє блогийг ч бас "Амид" болгох гэж зорилоо.
Хvмvvсийн блогоос гоц гойд гээд байх юм байхгvй ч, єєрєє тааруулж тохируулж хийсэн юм болохоор тэрхvvхэндээ ханамж єндєртэй(自己満足) сууж байна.
Янз бvрийн зовлох юм байвал хэлээрэй хє.
Ямарч байсан єнєєдрєєс эхлээд блогийн маань тоолуур эхэлсэн байгаа.
Олон хvн орж сонирхож байх сэдвээр блогоо бичиж байхыг хичээнээ.

Хєл бємбєг гэснээс Японд ирснээс хойш, 2 дахь Дэлхийн аврагын тэмцээн болж байна. Цаг хугацаа гэдэг ч хурдан юмаа. Дєнгєж Япон хэлний сургуульд ирээд 2 сар л болж байсан байх. Юугаа ч мэдэхгvй шахуу яaж Японд сурдаг билээ гэсэн хvсэл эрмэлзлэл, айдас хvйдэст автсан амьтан байж байснаа бодоход арай л дээрдсэн "Би"-г толинд харж байна. Гэхдээ мэдээж vvнээс цааш улам л хичээхгvй бол болохгvй гэсэн том "pressure"-ээр єєрийгєє шамдуулаад сууж байна.
Юу билээ гэхээр энэ 9-р сард буй Магистрантурт орох элсэлтийн шалгалт юм. Одоогийн байдлаар Васэдагийн Их сургуулийн Улс тєрийн анги болон єєрийнхєє сургуулийн School of International and Public Policy-н Global Governance-н ангид шалгалт єгєх тєлєвлєгєєтэй байна даа. 3 дахь нь одоохондоо "?"-р vлдээе.
Хамгийн хэцvv даваа болох Англи хэл... Хэрхэн яaж бэлдэх вэ хє? Hint please!! хэхэ

1 comment:

Бамбууш said...

tnx i will try.