Миний хувьд лав эхэлснээс нь хойш єдєр бvр алгасахгvй vзэж буй энэхvv тэмцээнийг дэлхийн нийт хvн амын 3-ны 1 нь vздэг гэсэн мэдээ бий. Эхлэхээс нь ємнє Иран улсын багтай нєхєрсєг тоглолт хийх баг олдохгvй гэх мэт нилээн улс тєрсжєн боловч Дэлхийн аврага маань амжилттай эхлээд, явагдаж байна.
Улс тєрийн асуудлаас болж спортын тvvхэнд хар толбо vлдсэн жишээ маш олон бий билээ.
Дэлхийн 1-р дайнаас болж 1916 оны Берлиний Зуны Олимп, Дэлхийн 2-р дайнаас болж 1940 Токиод хийхээр тєлєвлєсєн олимп будаа болж, 1944 онд бол дайн ид дундаа vргэлжилж байсан тул олимп зохиох ч тєлєвлєгєє гарсангvй. 1972 онд Палестины "Хар 9-р сар" хэмээх алах хядах бvлэглэлийнхэн Израйлын 11 тамирчныг барьцаалан, зугтах vедээ бvгдийнх нь амь насыг хороосон аймшигт, эмгэнэлт хэрэг гарсан билээ. Та энэ тухай саяхан гарсан "Мюнхен" гээд киноноос тодорхой vзэж болно.
Хvйтэн дайны vед буюу 1980 оны Москвагийн олимпт тэр vеийн Зєвлєлт Холбоот Улсыг Афганистан руу дайрсныг эсэргvvцэн АНУ тэргvvтэй барууны 24 улс бойкотт хийж байсан удаатай билээ. Тvvний эсрэг 1984 оны Лос-Анжелесийн олимпт ОХУ тэргvvтэй хуучны коммунист хэмээгдэх 14(Румынаас бусад) улс хариу бойкотт хийсэн.
Гэх мэтчилэн зєвхєн зуны олимпын тоглолтыг авч vзэхэд л олон жишээ дурьдаж чадаж байна.
Энэ жилийн ФИФА2006-н нээлтийн тоглолт та бvгдийн мэдэж байгаагаар Герман Коста-Рика хэмээх 2 багийн тоглолтоор сvр дуулиантай эхэлсэн билээ. Хєл бємбєгт дуртай олон хєгжєєн дэмжигчид маань алга ташин угтасан нь лавтай. Гэвч арай єєр єнцгєєс харан дэлхийн аврагыг vзэж буй хvмvvс бий гэнэ. Үvний тухай Улс тєр судлалын багшаасаа сонссон болохоор хэн байх бэ гэдэг нь ойлгомжтой. Улс тєр судлаачид...
Тэдний нvдэнд дэлхийн аврагын тэмцээн маань хэрхэн бууж байсан бол.
6 сарийн 12-нд болсон, Иракт єєрсдийн цэргvvдээ байршуулж буй Япон Австрали 2 улсын тоглолтыг авч vзвэл.
Тоглолт болсон Кайзерслаутерн(Kaiserslautern) хэмээх хотод АНУ-н Агаарын цэргийн гадаадад байрлах хамгийн том бааз байдаг бєгєєд 40,000 гаран Америкийн цэрэг байршдаг юм байна. Мєн тухайн vед дэлхий дахинд юу болж байсан бэ гэхээр
5 сарын 31-нд Самовад Австралийн цэргийн цуваа босогчдын буудлаганд єртсєн.
6 сарын 8-нд Америкчууд алах хядагчдын групп Алкайдатай (Al-Qaeda)гvн холбоо бvхий Заркави(Abū Mus‘ab al-Zarqāwī) хэмээх терористийг устгасан.
6 сарын 13-нд АНУ-н ерєнхийлєгч Буш Иракт айлчилсан. Мєн уг єдєр Америк Чехт 3:0-р бут ниргvvлсэн гэх мэт дэлхий нийтийн анхаарлыг татсан олон vйл явдлууд давхацсан болохоор улс тєр судлаачдын хувьд бол 1972 онд болсон Мюнхены нєгєєх аймшигт єдєр эргэн тєрєх вий хэмээн эмээж байсан нь зvйн хэрэг. Америк Чехт хожигдсон нь болсон юм гэх улс тєр судлаач хvртэл байх юм. Аргагvй л єєр єнцєг юмдаа гэж хэлэхээс яах билээ.
Мэдээж vvнээс хойших тоглолтуудыг ч улс тєр судлаачид маань нvдээ бvлтийлгэн vзэж, чихээ тавин чагнах нь лавтай бизээ.
1 comment:
Сонирхолтой бичжээ. WorldCUP ч бас дайний ул мєр гvн vлдсэн. Италы гэхэд vнэндээ Дэлхийн нэг л удаагийн аврага. Анх удаа аврага авсан 1934 онд єнєєх алдарт дарангуйлагч Benito Mussolinigoos айгаад бусад оролцсон улсууд зvгээр л буугаад єгч байсан гэдэг. 1938 онд ч дарангуйлагчийн нэр сvрээр 2 дахиа аврага авсан. 1942,1946 онуудад Дэлхийн 2 дугаар дайнаас болоод завсаралсан. Харин 80 онд хvчээрээ авсан байх аа.
Post a Comment