Самрах гэдэг нь уул нь сvv хєєрvvлэх vед ихэвчлэн хийдэг vйлдэл. Гэтэл интернэт гэдэгтэй холбогдоод холбогдоод гараад ирэхээр та гайхаж магадгvй. Энэ удаагийн сэдэв маань Японы засгийн газраас хэрэгжvvлж буй "Интернэт дэх худлаа мэдээллийг хайн ологч"-н тухай бичье гэж бодлоо.
Юу вэ гэхээр 2010 гэхэд интернэт дэх худал болон алдаатай мэдээллvvдийг автоматаар хайн олж устгаад интернэтийн хэрэглэгч нарт vнэн зєв мэдээллийг олоход нь хялбар болгоход чиглэсэн системийг бvтээх тєсєл юм. Үvнийг хэрэгжvvлэхийн тулд 2007 онд л гэхэд 3 сая иен тєсєвлєж байгаа гэж "Өглєєний нар"(Asahi) сонинд мэдээлжээ.
Гол эхлээд нь итгэл бvхий мэдээллийг олж тvvнтэйгээ харьцуулсаны vндсэн дээр тухайн мэдээллийн итгэлцэлийн тvвшинийг харуулах бололтой. Үvнийг дагаад маш хvчирхэг орчуулгын систем бий болохыг vгvйсгэх аргагvй юм.
Үvнийг дагаад бас хар буух зvйлч байна. Мэдээллийг удирдах(Media manipulation) пропаганда(propaganda)-н нэг хэрэгсэл болж болно. Чухам ямар мэдээлэл нь vнэн зєв болох вэ гэдгийг шийдэх, мєн тvvнчлэн хэн тэрийг шийдэх вэ гэдэг нь асуудалтай.
Тєр, засгийн газар нь єєрсєндєє ая тухтай байх мэдээллийг л ард тvмэндээ сонгож хvргэх боломж давхар нээгдэж байх шиг. Эрх баригчдын хувьд бол тун таатай зvйл болж магадгvйч, ард тvмэндээ мэдээллийг vнэн зєв, бодитоор л хvргэж байж ардчилсан тєр гэж vнэлvvлэх болов уу.
No comments:
Post a Comment