Хичээл эхлээд л дээр нь бэлтгэл гээд гэртээ тухтай ч байх цаг байсангvй гэвэл арай хэтрvvлэг болох байх. Гэхдээ зvгээргvй байсан цаг нь их юм шиг санагдавч vр дvн бага л байна даа. Блогдоо 2 ч бичлэг хийх гээд эхлvvлээд одоо болтол дуусаагvй л байдаг.
Хаяа Монгол Википедиад бичлэг шинээр бичих, засварлах зэргийг хийсэн шиг байж байтал нэг мэдсэн Админ болчихсох байх юм. Юуг нь яахаа мэдэхгvй л тээнэгэлзсэн хvн л байж байна. Тэгэж байтал учир нь олдох байх. Хамт хийгээд явж буй найз нар ч гэсэн байна, бичлэг нэмэх vедээ нэмээд л, засах vедээ засаад урьдынх шигээ л явж л байя.
Одоогийн байдлаар хэрэглээний vгсийг(system words) орчуулах ажил ид явагдаж байгаа бєгєєд сонирхсон хvмvvс энд дарж ороод хамтран ажиллахыг урьж байна. Сvvлийн vед монгол хvмvvс ихээр бvртгvvлж байгаа. Гэхдээ бичлэгт хувь нэмэр оруулж байгаа хvмvvс тун цєєхєн байгааг хэлэх хэрэгтэй байх. Кириллээр тун хурдан бичиж сурна дээр нь янз бvрийн мэдээллийг мэдэх боломжтой тул танд єєрт тань ч гэсэн тун хэрэгтэй шvv.
Бvгдээрээ боломжоороо оролцоцгооё.
1 comment:
chi mash zuv yum khiij baigaa yum baina.
bi chamaig demjij baina.
olerdem@yahoo.com wmail bicheerei.
bi americad baidag. ugsaatan sudlaach mergejiltei.
bi bas ene web deer medeelel oruulj ekhlekh gej baina.
Post a Comment