Friday, August 15, 2008

Би жүдод дуртай

Монгол түмэн маань он удаан жил хүсэн хүлээсэн олимпын аврагын алтан медалыг Монгол улсын шигшээ багийн тамирчин Найдангийн Түвшинбаяр маань авч, олимпын наадмын талбайд Монгол төрийн далбаагаа хамгийн өндөрт өргүүлж, төрийнхөө дууллыг эгшиглүүллээ. Түвшээдээ маш их баярлалаа гэж миний блогоор хааяа ч гэсэн шагайгаад гардаг зочдынхоо өмнөөс дамжуулмаар байна. Монголчуудын маань баярын өдөр болж байгаа гэдэгт эргэлзэхгүй байнаа.
Үнэхээр үнэхээр хамрын самсаа шархирч, баярын нулимс өөрийн эрхгүй бөмбөрсөн сайхан мөч байлаа. Ажилтай байсны улмаас алтан медалын төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолыг шууд үзээгүй ч гэсэн оллоо.мн болон юүтүүбээс үзэж тун сэтгэл хангалуун сууж байна. Сайхан байнаа. Ганцаараа нэг лааз шар айраг задалж суугаад онлайнаар найз нартайгаа тулгаад л баярлаж өнгөрүүлэв.
Энэ удаагийн олимпод жүдогийн эх орон япончууд маань Афины амжилтыг давтаж чадаагүй ч(маргааш үнэмлэхүй жингийн тэмцээн байгаа)4 алт авч арга хүчтэй гэдгээ батлалаа. Сүүлийн жилүүдэд өөр оронд алдаагүй байсан эрэгтэй 60кг болон 100кг эмэгтэй 48кг-д алтан медалаа энэ жил авч чадсангүй. Дэвжээн дээрээ байгаа хятадууд ч мөн хүчтэй байлаа. Цагаанаа маань эх орондоо олимпын 2 ч эрх авч ирсэн боловч түүний хөдөлмөр талаар болж өөрөө ч гэсэн эхний тойрогт ялагдсанаар харамсалтай дуусав. Уул нь энэ жил медалынхаа өнгийг өөрчилж монголчуудаа баярлуулна гэж хүлээж байсан юм.
Юутай ч жүдочид маань мөнгөн медалаа Алт болгож буудлагынхан маань хүрэл медалаа Мөнгө болголоо. Үлдэж буй чөлөөтийнхөн болон боксынхон маань ч зүгээр өнгөрөхгүй байх шүү.

1 comment:

gegeen said...

go for it, mate!

bi ch bas judo-g demjigchid olshroosoi gej boddog.

happy blogging!

www.gegeen.com