Япон улсын бүх их дээд сургуулиудын аврага шалгаруулах эрэгтэйчүүдийн 27 дахь эмэгтэйчүүдийн 24 дэх тэмцээн өнгөрөгч долоо хоногийн сүүлээр болж өнгөрөв.
Жил болгон л болж өнгөрдөг. Үе үеийн жүдогийн хүчтэнгүүдийн дайрч гардаг тэмцээн.
Харин энэ жил их онцлогтой. Юу гэхээр энэ удаагийн 100кг-н жинд "Нихон" их сургуулийн 1-р курсын оюутан Баттулгын Тэмүүлэн гэж монгол залуу түрүүлэв.
"Тэмүүлэн ахлах сургуулиудын биеийн тамирын спартакиадын нээлтэнд тангараг өргөж байгаа нь"
4 жилийн өмнө Японы Ишикава мужид байрлах "Японы нисэхийн 2-р дунд сургуулид ирж суралцан жүдогоор хичээллэж байсан тэрээр одоо 19 настай бөгөөд түрүүлсний дараа ярилцлага өгөхдөө "Маш их баяртай байна. Толгой ажиллуулж мэх уралдуулан барилдах хэрэг гардаг болохоор бөх дундаас жүдод хамгийн дуртай. Сүкүйнагэ буюу хийсэн мэхнийх нь хийг нь тааруулж хийдэг мэхэнд гаргуун. Японд жүдод суралцан цаашлаад олимпын аврага болохын төлөө эрмэлзэнэ" гэжээ. Тэрээр дунд ангидаа монгол бөх болон жүдогийн төрлөөр улсын аврага болж байсан юм байна. Одоо тэрээр "Нихон" их сургуулийн Боловсролын тэнхимийн 1-р курсын оюутан.
"Жүдогийн дугуйланд Тэмүүлэнтэй хамт шинээр орж буй 1-р курсынхан"
"Нихон" их сургууль нь эртний түүхтэй томоохон хувийн их сургуулиудын нэг юм.
Юутай ч гэсэн нэгэн Монгол хүү жүдогийн эх өлгий болсон японы дэвжээнд нэрээ дуурсгаж чадлаа. Дэлхийн дэвжээнд тун удахгүй нэр дуулдах байх гэж хүлээж байяа.
Тамирчны алдар бадартугай.
2 comments:
Сайн уу?
Наадах чинь тэгээд Японы иргэн үү?
Түр зуур наана чинь суралцаж байгаа юм уу?
Олимпийн аварга болохдоо аль улсаас барилдах юм бол?
Чи бас хүч үзэв үү?
Сайн уу хө?Тэмүүлэн гээд энэ залуу японы иргэн бишээ. Дунд сургуулиасаа монголд болдог сонгон шалгаруулалтаар сонгогдож ирсэн байх. Жил бүр 3 4 хүүхэд ирдэг байсан санагдаж байна. Одоо яаж байгаам бүү мэд.
Мэдээж Монголынхоо өмнөөс барилдана шүү дээ. Би барилдах нь битгий хэл барааг нь хараагүй явна яг үнэн дээ. хэхэ Жүдо барилдахгүй болоод бараг жил гаран боллоо шүү. Ажил гээд амжихгүй юмөө.
Post a Comment