Thursday, February 04, 2010

Давгаагийнхаа талаар

Сүмогийн их аврага маань өнөөдөр зодог тайллаа гэж хэвлэлийн хурал хийв. 3хан цагийн өмнөх явдал. Гэнэтийн гэх хүмүүс ч их байх болов уу. Бичигч миний бие ч мөн болоогүй гэж бодож байсан болохоор харамсалтай л байна.
1 сарын башогийн үед архи ууж танхайрсан, хүн зодсон хэмээн японы хэвлэл мэдээллийнхэн нилээн шуугиж, ямар нэг байдлаар шийтгэх ёстой гэж хэлж буй нь олон байсан.
Одоо болохоор өөрөө болив уу, сүмогийн холбооноос болиулав уу гээд л шуугиж эхлэв.
Аврага маань "танхайрч хүн зодсон гэж мэдээлж байгаа нь бодит байдалтай зөрүүтэй байгаа ч, ийм шуугиан тарьж Ёкозүна хүний мөн чанарт нийцэхгүй гэж бодсон учраас зодог тайлахаар шийдсэн" гэж хэвлэлийнхэнд зориулж хийсэн хурал дээр хэлж байх юм.
Мэдээж сүмо японы уламжлалт спорт, ёс төр гэж юм их байгаа. Давгаа маань анхнаасаа л зарим тал дээр нь баримтлахгүй мөрдөхгүй зүйлүүд их байсан болохоор хэвлэлийнхэнд амттай зууш байсан байх. Нөгөөх чинь дахиад л ингэчлээ тэгчлээ гээд л шуугиад эхлэнэ. Эхлээд Кёкүшюзантай барилдахдаа үснээс нь зулгаасан, дараа нь монголд хөлбөмбөг тоглосон, Хакүхотой дэвжээ дээр мөрлөлцсөн зэрэг сүмогийн холбооноос анхааруулга авсан нь цөөнгүй. Барилдахдаа ч хаяа ширүүн дориун байдаг мань хүнд "Асуудалтай хүүхэд" гэсэн хоч зүүсэн билээ.
Сүмод гадаад бөхчүүд барилдаж эхлээд их удаж байна. Одоо хэзээний японы спорт гэхээсээ олон улсын спорт болчихоод байхад нөгөө л хуучинсаг, хэвшмэл юмаа бөх болгонд тулгаад л. Хэзээ шинэчлэгдах юм болдоо гэж бодож байтал, 2 өдрийн өмнө болсон сүмогийн холбооны удирдах зөвлөлийн сонгуульд Таканохана их аврага "очер дайрч" нэр дэвшин ялалт байгуулснаар шинэчлэлийн салхи шуурна гэж хүлээж байтал аврага маань больчихдог. Дахиад Хакүхо маань байгаа юм чинь гэж бодож байгаа ч Давгаагийн сүмо дахь орон зайг нөхөх хүн ойрийн жилд гарч ирэхгүй болов уу.

2003 оны 1 сарын 28н Токио башёд анхныхаа түрүүг авч шагналаа гардаж буй Их аврага маань
Сүмогийн олон рекордүүдыг шинэчилж аргагүй л их аврага байсан даа. Дахин хэлэхэд жаахан харамсалтай.

Архи, Медиа 2 ч хүнийг яаж чадах юм даа.

3 comments:

Миний блог said...

Харамсалтай байна Үнэхээр харамсалтай

Бамбууш said...

Харин тиймээ. Одоо тэгээд спортоосоо ч салахгүй хувь тавилантай хүн гэж бодож байна. Монголынхоо спортын хөгжилд бүр илүү хувь нэмэр оруулаасай л гэж хүсэх байна даа.

Anonymous said...

Харамсалтай байна