Єнєєдєр сургуулийнхаа Гадаад оюутны анхдугаар Симпозиумд очиж сонсогчоор суулаа. Гадаад суралцагч оюунтнуудын сvлжээ болон эрдэмтэн судлаачид эхний хэсгийг єєрсдийн Olon улс дахь Гадаадын Боловсрол гэдэг сэдэв дээрх судалгаа болон мэдээллийг хvргэв. Зарим нэг vед аан энэ чинь хэрэгтэй мэдээлэл байна гэсэн юм байсан боловч хамгийн сонирхолтой байсан нь 2-р хагаст явагдсан Хитоцvбашийг тєгссєн гадаад оюутнуудын мэдээллийн хэсэг байлаа. Yvнд Тайланд, Солонгос, Хятад, Тайвань зэрэг улсуудаас Хитоцvбашид ирж суралцан тєгсєєд одоо эх нутагтаа Хитоцvбаши болон Японд сургууль тєгсєгчдийн холбоо байгуулан ажиллаж буй сэнпай нар байсан бєгєєд єєрсдийн талаарх мэдээлэл, зарим нэг хvндрэлтэй тал болон туршлагын талаар єргєн мэдээлэл хvргэсэн юм.
Эхний ээлжинд гайхсан юм гэвэл Тайваний сэнпайг эс тооцвол бvгд олон хvний ємнє юм ярихдаа vнэхээр сайн яриж байсан бєгєєд ялангуяа солонгос сэнпай єєрийнхєє яриаг хєгжилтэй хvнд хvрэхээр яриж байсан болно. Уг сэнпай нар Хитоцvбашийг тєгсєгчидийн холбоог єєрийнхєє нутагт байгуулж тєгсєгчдийн хамтран ажиллах боломжийг нээж єгч байгаа юм. Тус бvрийн онцлогтой зvйл хийж байгаа нь харагдсан бєгєєд vvнийг хараад бодогдсон зуйл гэвэл Манай Хитоцvбашигийн Монгол оюутнууд яагаад ийм юм хийж болохгvй юм бэ гэж бодогдсон.
Уг 4 улсийг бодуул харьцангуй цєєхєн оюутан байдаг ч Японы их сургуулиуд дундаа хамгийн их монгол оюутан байдаг сургууль гэдгээр онцлогтой бєгєєд бусад сургуулиудтай ч байнгын холбоотой байдаг нь нэг давуу тал юм.
Ерєнхийдєє тєгсєгчдийн холбоо нь одоогийн суралцагчидаа эх нутагтаа болон тухайн улсад ажил болон эрдэмийн зам хєєхєд нь єєрсдийн гэсэн тусалцаа vзvvлж, цаашид эдгээр нь Эх орных нь хєгжил цэцэглэлтэнд бага ч гэсэн хувь нэмэр болно гэсэн vvднээс vйл ажиллагаа явуулдаг байгууллага болно гэсэн vг юм.
Энэ талаар юутай ч гэсэн бодоод л орхих зvйл гэж байлгаж болохгvй гэж бодож байна.
Жич: ємнєх бичлэгийг хараад єєрєє ч уншаад хэтэрхий урт юм бичээд дэмий юм байна гэж бодсон тул vvнээс хойш урт зvйл бичэхгvйгээр шийдлээ.
1 comment:
Сайн уу. Хитоцүбашид болсон гадаад оюутны симпозиумын талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэр симпозиумд Монголоос хүн оролцохгүй учир надад хүртээлгүй гэж өнгөц бодсондоо одоо ичиж сууна. Үнэхээр бусдаас суралцах нь маш хэрэгтэй зүйл билээ. Монголд байдаг Японд суралцагч төгсөгч монголчуудын холбоог ирээдүйд илүү өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болоосой гэж хүсч явдаг, үүнд ч зүтгэнэ гэж бодож байгаа миний хувьд ижил бодолтой хүмүүс байгаад маш их олзуурхаж байна. Үүний тулд одоо энд байгаа оюутнууд хоорондоо сайн харьцаатай байх нь чухал гэж бодож байна.
Сэтгэгдэл гээд блогоос чинь урт шахуу юм биччихлээ. Блогийг чинь байнга уншиж санал сэтгэгдлээ бичиж байх болно оо.Амжилт хүсье.
Post a Comment