Thursday, March 03, 2005

Цана

Єнєєдєр (яг vнэндээ бол єчигдєр) єглєє (3/2нь єглєє) цанын бааз найз нартайгаа яваад ирэвээ. Хvн амьтантай цуг байх хоббитой над шиг хvн бол vнэхээр сайхан л байлаа. Найз нартайгаа байхдаа шинэ зvйлийг нээн олж, єєрєєсєє шинэ юм харж, тvvнйи талаар бодож баясалгаж цагийн vр дvнтэй (миний хувьд ямар нэг юм бодоод тvvнд бvрэн бус ч гэсэн хариулт гарч байвал vр дvн нь тэр юм) єнгєрєєлж чадсан. Єєрт байхгvй юм найзд минь байж, миний салмаар байгаа зуршилыг найз нараас минь хэн нэг нь хvсэж байх жишээтэй. Хvний сэтгэл зvй гэдэг vнэхээр сонирхолтой бас хэцvv юмаа. Хэн нэгэн хvн хэлсэн байдаг (Платон байхаа) Би юу ч мэдэхгvй гэдгээ мэднэ. Энэ хэдхэн vгэнд л асар их утга учир агуулагдаж байна гэж би боддог. Нэг бодлын асар их юм мэдсэний дараа л єєрийгєє юу ч мэдэхгvйг анзаарч байгаа юм шиг. Єєрєєр юу ч мэдэхгvй байж яаж єєрийгєє юу ч мэдэхгvйг мэдэв ээ гээд л бодохоор энэ ертєнцийн нэгэн хуулийг нээж харж чадах шиг(инчингvйрэв). Эсрэг тэсрэгийн хууль vнэн байжийж худал байдаг, ямар нэг буруу юм байнаа гэдэг нь тvvний эсрэг нэг зєв юм байгаагаас л буруу гэж хэлэгдэж байгаа юм. Гэх мэт эрт vеээс одоог хvртэл дамжиж ирсэн сургаальт vгсийг харж байхад энэ бодож олсон хvнийг нь хvндэлмээр. Эсвэл ийм байхаар зохиосон бурхан талархмаар ч юм уу..

No comments: