Thursday, May 05, 2005

Ойрын vеийн сонин сайхан...

Бичлэг хийхгvй удсан байна шvv. 3 сарын сvvлээр шинэ газар нvvж ирээд, интернэттэй болоод л блогоо тухтай бичье гэж бодсон боловч интернэттэй болохгvй байсаар байгаад єнєєдєр л ашгvй нэг юм залгагдлаа.
4 сар эхлээд хичээл сонголт, байто, хаврын баяр гэж гvйсээр их идэвхтэй сар боллоо гэж дvгнэлээ. Єєрєє єєрийгєє дvгнэх нь жоохон тиймэрхvv ч, єєрийн хувьд бол боломжийн гэж vзэж байна. Олон хvнтэй харилцаж, танилцаж юм хийж байх vед нэг анзаарсан зvйлийнхээ талаар бичье.
Хvмvvстэй харицаж байх vед, тэр хvнд буруу ойлголт тєрvvлэхээсээ айдаг уу? Жишээ нь угийн алдаатай сонголт ч юм уу, хэлсэн vгийнхээ тохироо энэ тэрээс болж...
Миний хувьд лав хvн хvнийгээ яг зєв ойлгох нь тун ховор байдаг байх гэж бодож байна. Нэг нэгийгээ буруу ойлгож, сайн таниагvйгээс болж хvмvvсйин атаа жєтєє, уур хорсол, гомдол vvсдэг бол уу. Уул нь хvн чинь анхнаасаа муу санаатай тєрдєггvй, тиймээс ч хvнд муу юм vргэлж бодож явахгvй(хая хая боддогийг бол шудрагаар зєвшєєрнє биз дээ). Муу юм бодож байнаа гэдгийн vvсэл нь хаана байна вэ гэхээр Минийхээр буруу ойлголцоход байна гэж дvгнэсэн юмаа. Тэхээр хvмvvсээ аль болох нэг нэгийгээ сайн ойлгож харицаж байхыг эрхэмлэвэл зvгээр юм шvv. Hu'n чинь muu хvн биш шvv дээ...

No comments: