Энэ гарчигийг хараад хvн бvр улс тєрийн бvлэглэл энэ тэр гээд сvртэй юм бодож магадгvй. Гэхдээ энэ удаад бол тийм сvртэй биш, энгийн л нэг амьдралд байдаг "Бvлэглэл"-н тухай бичэхээр шийдлээ.
Яагаад vvний тухай бичих болсон нь хvмvvст нээх сонин биш тул, зєвхєн єєрєє юу гэж бодож яваагаа л бичье.
Ямарч хvн, хаана ч, аль ч улсад, ямарч нийгэмд байсан ямарваа нэг бvлэглэлд хамрагдаж байдаг гэж хэлэхэд эсэргvvцэх хvн гарахгvй бол уу! Гэтэл уг хvн тухайн бvлэглэлд харъялагдаж хамааралтай болсоноо vргэлж мэдэрч байдаг уу?
Хvн єєрийн хvсэл зоригоороо уг бvлэглэлд орсон бол дээрх асуултын хариу бол тийм гэсэн хариулт байх бол уу! Гэвч хvн хvсэл зорилгоосоо хамаарахгvй нэг мэдэхэд ямар нэг бvлэглэлд хамрагдчихсан байвал яах вэ???
Юу хэлэх гээд байна вэ гэхээр... Тухайн хvний орчин тойронд байгаа хvмvvс нь уг хvнийг ямарваа нэг бvлэглэлд хамааруулаад бодчихсон. Гэтэл тухайн хvн маань єєрєє уг булэглэлд орчихсон байгаагаа мэдээгvй vед энд "Yл ойлголцол" бий болно. Энэ нь нийгэмд явагдаж буй аливаа vйл явцад шууд хамааралтай болж ирнэ гэдгийг vгvйсгэх аргагvй.
Тэхээр жишээ нь А гэж хvн байсан гэж vзье. А-гийн орчин тойрны хvмvvс А-н талаар дур мэдэн бодохгvй байх.
Эсvvл А бусдад буруу ойлголт(Буруу бvлэглэлд хамрагдахгvйгээр) тєрvvлэхгvйгээр єєрийн vйл ажиллагаагаа хянах.
Аль нь илvv амьдралд ойр, боломжтой вэ?
Миний бодлоор бол 2 дахь нь илvv дєхєм юмдаа гэж бодлоо.
2 comments:
Бүлэглэл гэдэг үгийг хэрэглэхээр хэлэх гэсэн санаа чинь арай өөр утгатай болчих юм биш үү?
Би ч бас наадхыг чинь бодож үзсэн л дээ. Нэг талаар өөрийн хүслээр биш, дээрээс ирсэн хуваарилалтаар хамрагдах болсон бол эвлэрэхээс өөр аргагүй байх аа. Нэг ангийнхан, нэг сургуулийнхан гээд л... Тэртэй тэргүй үзэл бодол нь нийлэхгүй бол сүрхий найзууд болохгүй байхад л хангалттай юм чинь тухайн бүлэглэлийнхээ хийж буй зүйлд идэвхтэй хандах ёстой л гэж боддог.
Угаасаа бидний хэн маань ч гэсэн санамсаргүйгээр нэгдэн орсон бүлэглэл гэвэл олон байгаа л даа.
Teguul chinii huvid minii heleh gesen sanaand taarah ug gevel yug sanal bolgoh ve?Bi ehleed hureelel gej bicheh gesen bolovch buur oor bolchimoor sanagdaad. tegeed l oort bsan ugiin bayalagiinhee hureend l olson ug maani.
Za gehdee yahav minii heleh gesen sanaag oilgoson bol sain bna. Tegeed deer ni neg asuult asuuhad ooriinhoo hariyalagdsan bulegleliin uil ajillagaand idevhtei oroltsoh YOSTOI gej boddog gesen.Yagaad ter ve? bi ch bas chamtai adilhan boddog bolovch yamarch undeslelgui bgaad bgaam l daa.
Aan bas neg asuult. Hun yamar neg bulegleld baihiin tuld tuund yu heregtei ve?yamar neg baidlaar turshlaga heregtei ch yum shig ...
Post a Comment