Зуны амралт эхлээд л эхний долоо хоног бол нvд ирмэх зуур л єнгєрлєє. Энэ жилийн зуны улирлын хичээл нээх их биш байсан ч дандаа дээд боловсролын ерєнхий хичээл ихтэй байсан болохоор бvх хичээл дээр 1 2-р курсынхантай хамт, дээр нь ихэнх хичээлvvд нь бvртгэдэг гээд л ер нь л нилээн хэцvvхэн нэг улирал дууслаа. Нодлин жил хvртэл хэт их мэргэжлийн хичээл авч vзээд 4-р курстээ хэдхэн хичээлтэй байж vзэх гэсэн нь ийм vр дvнд хvргэж байна.
Блогдоо хамгийн их санаа зовдог байж ердєє шинэчлэдэггvй гэж нилээн хэдэн хvнд хэлvvлээд л авлаа. Хvнд сонирхуулчихаар гоё сэдэв олдохгvй дахиад л удчихлаа.
Энэ удаагийн сэдэв нь Монгол Википедиа.
Их сургуулийн хичээл дээр ч юмуу ямар нэг байдлаар эрж сураглах юмтай болуул интернэтээс хайдаг нь хvмvvсийн зуршил болоод удаж байгаа байх гэж бодож байна. Угаасаа ч ажил хєнгєвчлєж цаг хэмнэсэн сайхан зvйл билээ.
Би єєрєє ч єдрийн бараг ихэнх хувийг "Internet surfing" хийж єнгєрvvлдэг. Сvvлийн vед янз бvрийн ойлголт ухагдахууны талаар мэдэж авья гээд, энд бол мэдээж Гvvгэл хэрэглэн хайх vед Wiki гээд vнэгvй нэвтэрхий толь гарч ирэх нь олон болоод байгаа. Эхлээд бол юуч бодолгvй хэрэгтэй юмаа уншаад хаачихдаг байлаа.
Гэтэл саяхан(улирлын эцсээр) нэг хичээл дээр нэг хуудас реферат бичих даалгавар єгєв. Бараг 300 оюутан тэр хичээлийг сонгосон байсан учир багш нь ч нээх урт юм єгсєнгvй гээд баярлаад л бичээд єглєє. 7 хоногийн дараа хичээл дээр багш маань нэг сонирхолтой статистик танилцуулсан нь
Википедиа ашиглан рефератаа бичиж єгсєн оюутан 2006 онд 80% байна гэв. Энэ тоо ємнє жил нь гэхэд 40% орчим байсан гэж байв. Би лав тэр 80%-д нь орчихсон л яваа.
Яагаад ингэж их хэрэглэх болов гэдэг нь мэдээж интернэтийн хєгжилтэй холбоотой боловуу гээд орхиё. Харин википедиа гэж юу вэ гэдэг тал дээр ярилцая.
Олон улсын хэл дээр байдаг ба монгол хэл дээр эхлээд удаагvй болохоор олон мэдээлэлгvйч одоогоор 250 гаран зvйл байна. Хэнч мэдээлэл оруулж болох vнэгvй нэвтэрхий толь. Товчхондоо бол иймэрхvv. Дашрамд нь хэлэхэд дээр дурьдсан багш маань Англи хэл дээрх хувилбар нь бол нилээн сайн, муухан сурах бичгээс сайн танилцуулсан бичлэгvvд олон шvv гэж байсан.
Сvvлийн хэдэн єдєр англи, япон, орос хэл дээрх хувилбарууд дээрээс єєрийнхєє сонирхсон мэдээллvvдийг орчуулж vзлээ. Санасныг бодоход сонирхолтой юм. Уул нь Магистрантурын шалгалтанд бэлдээд байж байх ёстой хvн юмсан гэж бодонгоо за яахав англи хэлний хичээлч болох юм байна. Тэгээд ч хэн нэгэн хvнд тус болохоор юм хийж байна гэж єєрийгєє баясгаад их сэтгэл хангалуун байгаа шvv.
3 comments:
Монгол википепидиа надад бас их таалагдсан шүү. Энэ талаар бичье гэж бодсон чинь чи биччиж хэхэ
Mani chini ch bas 般教-oo duusgaagui zovjeenee gsn. Ganzhan semestr yum chini geed l zutgeed baina.
-------
Plagiarism-iin tuhaid gevel internet hogjson onoo uyed olj ilruuleh bolomj barag baihgui. Tiim bolohoor yoponchuud ene report eter bichuulj dun tavidag balai argaasaa udahgui salah bizee.
Комент үлдээсэнд баярлалаа. Хишгээ чи ч бас викигийн талаар бичээрэй. олон хүн мэдэж аваад. хамтраасай гэж бодож байгаа шүү.
Post a Comment