Tuesday, November 14, 2006

Цуврал №2 Жvдог vндэсдэгч Каноо Жигороо

Коодоокан жvдог vндэсдэгч, "Жvдогийн Эцэг" хэмээн нэрлэгддэг. Сурган хvмvvжvvлэгч, Жvдочин Каноо Жигороо нь 1860 онд тєржээ.



Каноо овгийнхон нь удмаараа элит гэр бvл юм. Тухайн vед євєг эцэг Жисакv нь архи vйлдвэрлэл, бага оврын хєлєгєєр тээвэр эрхлэн, тvvгээрээ маш нэртэй байсан. Тэдний том охинтой гэр бvл болсон нь Жигороогийн эцэг Жироосакv (治朗作希芝) байжээ. Жисакv нь Жироосакvд пvvсээ євлvvлэх бодолтой байсан ч, Жироосакv нь Жисакvгийн хvv, єєрийнхєє хvргэн дvvдээ пvvсийг даатгаж, єєрєє худалдааны хєлєг онгоцны тээврийн пvvс байгуулан, Вадамисаки хэмээх усан боомт байгуулж ажиллан амжилтанд хvрчээ. Тухайн vеийн Самурайн засаглалын улс тєрч Кацv Кайжюvгийн итгэлт тvнш нь байжээ. Дашрамд дурьдахад Кикvмасамvнэ болон Хакvхо зэрэг одоогийн Япон архины vйлдвэрvvд нь адилхан Каноогийн овгийнх юм.
Жигороо нь Жироосакvгийн 3 дахь хvv болон тєрсєн. Багын авъяаслаг тэрийг 13 настай байхад нь эцэг Жироосакv нь Мэйжигийн засгийн газарт уригдан нийслэл руу оржээ. Тэнд уран бичиг, англи хэл сурч 14-тэйдээ тусгай дамжаа болон, Кайсэй сургуулиудаар дамжин 1877 онд Токио дахь Эзэн Хааны их сургуульд(Одоогийн Токиогийн Их Сургууль) элсэн орсон. Тусгай дамжаа, Кайсэй сургуульд байхдаа сул биетэй байсны улмаас том, хvчтэй хvvхдvvдэд ялагдагддаг байв. Тиймээс ч жижиг биетэй тунихан байсанч гэсэн хvчтэй хvнийг ялж болдог жvжицvд суралцмаар байсан ч аав нь эсэргvvцэн зєвшєєрдєггvй байжээ.
Их сургуульд орсноор тvvний хvсэл биеллээ олжээ. Гэвч тухайн vед соёлын хєдєлгєєн ид єрнєж, жvжицvгээр нэг их хvн хичээллэхгvй байсан тул, тvvнд багш хайж олоход хэцvv байв. Арайхийн Тэнжиншинёо урсгалын жvжицvгийн багш Фvкvда Яносvкэг хайн олж шавь оржээ.
Тэр vед болсон нэгэн ярианаас...
Багшдаа нэг сайн шидvvлж аваад
- "Яаж ингэж шиддэг болох вэ?" хэмээн асуутал,
- "Тоог нь гvйцтэл хийвэл ойлгох болноо" гэж хэлvvлж байсан нь тvvнийг улам хичээнгvйгээр жvжицvд суралцах тvлхэх хvч болсон гэдэг.
Каноо Жигороо нь Фvкvда багшийг нас эцэслэж Тэнжиншинёо урсгалыг даан залгамжилсан Исо Тадатомо, тvvнийг нас барсны дараа Китоо урсгалын жvжицvшийн Ийкvбо Цvнэтоши(飯久保恒年) нараас суралцсан байна.
1979 оны 7 сард Шибvсава Эйичигийн хvсэлтээр Асукасанд байрлах Шибvсавагийн тусгай єргєєнд 7 сарын 3-наас Японд айлчлан ирээд байсан АНУ-ын 18 дахь Ерєнхийлєгч Улисс Симпсон Грантын ємнє жvжицvгийн vзvvлэн тоглолт хийж байсан баримт бий.
1882онд єєрийн суралцсан жvжицvгийн 2 урсгалаас тєрєл бvрийн техникvvдийг боловсруулж, "Тэнцвэр алдагдуулах" чадварын онолтойгоо уялдуулан "жvдо"-г зохиосон байна. Их сургуулиа тєгсєєд 1882 оны 5 сарын 5-нд, жvдогийн анхны дэвжээг Шитая дvvрэгт орших Эйшо сvмд босгож, Шоги, Игогийн зэрэг цолын системийг хэрэглэн, "Би, чи, бvгдээрээ сайн сайхан", "Бvх чадлаа сайн сайхны тєлєє" зэрэг vгvvдийг уриа болгон Коодооканг байгуулсан байна.
Каноо Жигороогийн видео бичлэг тун ховор байдаг ч аргагvй оны шилдэг 100-н бvтээглэхvvнд орсон youtube.
Нэг бичлэг байна. Жvдогийн ката хэмээгдэх vндсэн хєдєлгєєн болон мэх дасгалыг vзvvлж байгаа Каноо Жигороо.


Нэг талаас тулааны урлагийн vндэслэгч энэ хvн маань, нєгєє талаас Гакvшюvин сургуулийн эрхлэгч, Токиогийн багшийн мэргэжлийн ахлах сургууль(одоогийн Цvкvбагийн Их сургууль), Хуучин 5-р ахлах сургууль(одоогийн Кvмамотошийн Их Сургууль)-н захирал, хуучны Нада дунд сургуулийг байгуулах зэрэг сурган хvмvvжvvлэгчийн vйл хэрэгтээ ч гэсэн бvх хvчээ зориулж байсан байна.
1909 онд Япон улсаас анхлан Олон улсын олимпын хорооны гишvvн болж, 1911 онд Японы биеийн тамирын холбоог байгуулж, тэргvvн нь болов. 1912 онд Японы багийг дасгалжуулан анх удаа Стокхолмын зуны олимпын наадамд оролцов.
1936 оны Олон улсын олимпын хорооны хурлаар тvvний оролцоотойгоор 1940 оны олимпын наадмыг Японд хийх болов.(Дайнаас болж болиулсан). 1938 оны Олон улсын олимпын хорооны хурлаас харих замдаа (Ёкохама усан боомтод хvрэхээс 5 хоногийн ємнє) уушигны vрэвсэлээс болж энэ ертєнцийг орхижээ.
77 настай байжээ.
1978 оноос Каноо Жигороогийн нэрэмжит Цомын тэмцээн зохиогдох болж, 2006 хvртэл 12 удаа зохиогдсон байна.

No comments: