Жvдогийн тэмцээний дvрэм Коодоокангийн шvvлтийн дvрэм, Олон Улсын Жvдогийн Холбооны шvvлтийн дvрэм гэсэн 2 дvрэм бий. Тухайн тэмцээнээс шалтгаалан алийг нь ашиглахаа шийддэг.
Одоогийн Коодоокангийн шvvлтийн дvрэм нь 1900 онд зохиогдсон. Коодоокан жvдогийн барилдааныг шvvх дvрэмд суурилсан ба хэд хэдэн удаагийн шинэчлэл хийгдэж ирсэн юм. Япон улсын дотор зохиогддог дийлэнх тэмцээнvvдэд хэрэглэгдэж байгаа.
Нєгєє талаас Олон Улсын Жvдогийн Холбоо(цаашид ОУЖХ)ны шvvлтийн дvрэм нь анхлан 1967 онд зохиогдож, хэд дахин шинэчлэгдсэн байна. 1956 оны анхны Жvдогийн ДАШТ-с эхлээд 4дэх удаагийн Жvдогийн ДАШТ болон 1964 оны Токиогийн Олимпод Коодоокангийн шvvлтийн дvрмийг хэрэглэсэн ба тэрнээс хойш олон улсын хэмжээний тэмцээнvvд нь ОУЖХ-н шvvлтийн дvрмийг хэрэглэж ирсэн.
ОУЖХ-н шvvлтийн дvрэм нь идэвхитэй барилдааныг чухалд vзэж хэрвээ тийм биш бол маш хурдан торгуулах болдог. Гадна талаас нь хараад л шууд ойлгохоор болгож шvvлтийн дvрмийг єєрчилсєєр ирсэн ба цаашид ч энэ тал дээр анхаарч єєрчилж байна.
Тиймээс Коодоокангийн шvvлтийн дvрэм, Олон Улсын Жvдогийн Холбооны шvvлтийн дvрэм 2 нь тэс 2 єєр зvйл биш юм. Даралтын vеийн хугацаа, торгох зэрэг дээр гол ялгаа нь бий.
2 дvрмийн талаар харьцуулсан бичлэгээ цувралынхаа дараагийн дугааруудаар хvргэх болно.
Өсвєр насныхны жvдогийн дvрэм нь Коодоокангийн дvрэмд vндэслэн бага насны жvдочдынхаа аюулгvй байдлыг харгалзан vзсэн дvрэм байдаг.
Эх сурвалж: 「詳解 柔道のルールと審判法」竹内善徳 2004
"Жvдогийн болон шvvгчийн дvрмийн тайлбар" Такеvчи Зэнтокv 2004 он
No comments:
Post a Comment