Monday, January 22, 2007

Дохад эгшиглэсэн Тєрийн минь дуулал

Саяхан єнгєрсєн оны сvvлээр Катар улсын Доха хотод болж єнгєрсєн Азийн 15-р Наадмаас жvдогийнхан маань 2 алттай ирж монгол элэг нэгтнээ баярлуулсан билээ. Мэдээж бусад тєрлvvд дээр ч гэсэн амжилттай сайхан оролцож ард тvмнээ баясгасан олон тамирчин байсан. Тэд шагналын тавцанд зогсож улсынхаа далбааг мандуулсан ч, 2 л жvдочин маань тєрийн дууллаа Дохагийн жvдогийн ордон эгшиглvvлж чадсан. Энэ 2 маань жvдогийн 66кг Х.Цагаанбаатар, мєн жvдогийн 81кг Д.Нямхvv нар юм. Юуны тvрvvн Нямхvvгийн шагналын ёслолын бичлэг олж авч чадсан тул та бvгд соёрхон таална уу. єєрєє л медаль авсан юм шиг л хамрын самсаа шахирах юм билээ.


Мєн Нямхvvгийн Алтан медалийн тєлєєх барилдааны бичлэг байгаа тул vзэж сонирхоорой. Бас аврагын тєлєєх барилдаанд ялагдаж Мєнгєн медалийн эзэн болсон Бундмаагийн барилдаан болон Цагаанаагийн маань Алтан медалийн тєлєєх барилдаанд "Алтан оноо(Golden score)" авсан уран мэхийн хэсэг тvvнчлэн арагшаа сойлт эргэж буй vзvvлбэрийг эндээс vзнэ vv. (Цагаанаагийн хэсэг богинохон). Дараа нь бvтэн бичлэг олдвол танилцуулнаа.

Нямхүүгийн бичлэгийг үзээд сууж байхнаа хvн Тєрийн дууллаа сонсоод яагаад гоё, сэтгэлийн ташаал авч байнаа гэж бодлоо. Эсvvл би ийм уяхан хvн vv??хэхэ тvр зуурын рекламы паvз байлаа.
Та бvгд юу гэж бодож байна даа. Тєрийн дууллаа сонсоод хамрын самсаа шахирах нь зvгээр л нэг уяхан хvний шинж vv, аль эсвэл халуун эх оронч хvний шалгуур уу? Бусад орны хvмvvсч бас адилхан байдаг болов уу? Саналаа хуваалцаарай.

Саяхан саак.мн дээр шинэчлэсэн тєрийн дууллын талаар нилээн шvvмжлэнгvй бичсэн бичлэг уншиж байсан юм. Анхаарч уншвал ч бас бодууштай зvйлvvд бичсэн байлээ. Сонирхохыг хvсвэл энд дарна уу.

2 comments:

ErK@ said...

Bi blogiin 3330 r gishuun bolloo shuu.

Goyo dugaar blaa. :)

Anonymous said...

Цагаанбаатарыг үнэхээр "лаг" гэдэг юм байлээ. Дашдавааг мэдэх үү? Манай сайн найзын найз нь манай Цагаанаа гээл дандаа ярьчдын. Одоо Бээжингийн олимпоос нэг юм аваад ирээсэй.. залбираад л сууж байя даа.