Tuesday, April 24, 2007

Бүх японы жүдогийн аврага шалгаруулах тэмцээн

Блог гэж юу байдгийн мартах дөхчихсөн явж байна. Нэг л бичих боломжгүй ч юм шиг явсаар өдийг хүрлээ. Энэ хугацаанд их ч олон зүйл болж өнгөрлөө шүү.
Юутай ч сургуулиа төгсөж авсан. Хуулийн баклавр болчихсон гэхэд өөртөө ч итгэхгүй л байна. Баклавр авчаад юун сүртэй юм гэх хүн гарч магадгүй. Аргагүй шүү дээ. 25 нас хүрч байж нэг юм өөрийгөө илэрхийлэх нэрийн хуудастай болж байгаам чинь...
За тэгээд хэсэг монголдоо очиж амарч байгаад ирлээ. Удахгүй ажилчин шоргоолж болох гэж байгаа надад бол сайхан л амралт боллоо. Аав ээждээ гялайлаа. Монгол гоё байлээ шүү. Очоод л мэдрэнэ дээ.
Буцахдаа харин Японд хамтарсан бэлтгэл хийхээр явж буй жүдогийн Монголын шигшээ багийнхантай нэг онгоцоор ирсэн. Японд жүдогийн хэлд орсон надад бол мэддэг хүн нэг ч байхгүйм билээ. Зүгээр л холоос хараад мундаг юм бээ гээд бодоод хоцорсон. Уул нь хол ч биш л байсан л даа. Яг миний урд сууж байсан. Яахав бэлэг дэмбэрэлтэй зүйл боллоо гээд бодчихоё. Коодооканд очиход нь үзье гэж бодсонч хувиарийг нь мэдэхгүй болохоор... Юутай ч тэдэндээ амжилт хүсэе.

Сэдэвээсээ хазайж байна. Жүдо сонирхогчиддоо зориулав.

Японд хамгийн их хүн үзэж, хүлээж байдаг нэгэн тэмцээн удахгүй эхлэх гэж байна.


Энэ сарын 29-нд бүх Японы жүдогийн аврага шалгаруулах тэмцээн болно. Урд жилийн аврага залуухан жүдочин Ишии Сатоши, Үнэмлэхүй жинд Афинаас алт авчирсан Сүзүки Кэйжи, сүүлийн үед орсон томоохон бүх тэмцээндээ иппоноор ялж, жүдогийн ертөнцөд эргэн ирснээ харуулж буй Иноүэ Коосэй, Үнэмлэхүй жинд олон улсын тэмцээнээс дандаа алттай ирж буй Мүнэта Ясүюки зэрэг бүх одод оролцоно. 29-нд NHK тв 16:00 цагаас гарах юм билээ. Сонирхоорой. Тэгээд сэтгэгдэлээсээ хуваалцаарай.



Зурагт хуудас №1: Энэ жилийн тэмцээний зурагт хуудас
Зурагт хуудас №2: Нодлин жилийн тэмцээний зурагт хуудас

No comments: