Friday, April 27, 2007

Японы шигшээгийнхнээр сонин юутай?

2008 оны Бээжингийн зуны олимпд эрх авахад хамгийн нөлөө бүхий тэмцээн нь энэ жилийн 9 сард Бразилын Рио де Жанэйрод болох Жүдогийн ДАШТ билээ. Дэлхий олон улсууд эрхийн төлөө үзэлцэх болно. Нэгэнтээ Монгол улсын маань жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Насантогтох багш маань олимпоос эрэгтэй эмэгтэй нийлээд 8 эрх авна гэж ярилцлага өгч байсан. Мөн шигшээгийнхэн маань саяхан японд хамтарсан бэлтгэл хийхээр ирж байгаа тухай сонсогдсон.
Тэгвэл жүдогийн эх орон болох Японы улсын шигшээ багийнхан нь энэ жилийн ДАШТ-д оролцох тамирчидаа тодруулан бэлтгэлдээ гарчээ. Түүндээ шинэ төрлийн бэлтгэлжилтийн арга хэрэгсэлүүдийг нэвтрүүлж эхэлсэн байна.


Биеийн хүчний дасгалын дундуур тархины ажиллагаа сайжруулах тооцоолон бодох дасгал хийлгэх арга гэнэ. Нээх хүнд биш тооны нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлүүд орсон хялбархан тооцоолууд аж. Шигшээ багийн дасгалжуулагч Сайтоо:
- Дандаа хялбархан тооцооллууд боловч, амьсгаа дээр гарсан үед бол санаснаас хэцүү шүү. Тэмцээн дээр барилдааны цаг тун бага үлдэж, маш их ядарсан үед хэрхэн яаж оновчтой шийдвэр гаргаж, хүчээ зарцуулах вэ? гэдэг асуудал бол маш чухал
юм гэж шинэ төрлийн дасгалжуулалтын арга барилын талаар сэтгүүлчидэд тайлбарлаж байв.
Маск хүртэл зүүлгэж бэлтгэл хийлгэж байгаа бололтойм. "Тархи дасгалжуулагч" хэмээх компьютер тоглоомны сурталчилгаанд Миязато Ай хэмээх эмэгтэй гольфын мэргэжлийн тамирчинг тоглож байхыг хараад анх санаа авсан гэнэ. Хийж болох зүйл бүгдийг нь хийнэ гэж Сайтоо дасгалжуулагч хэлж байв.
Өмнө тамирчид нь өөрийн хүссэн барьцаа авдаг болохын тулд бээлий өмсүүлэн бэлтгэл хийлгүүлэх зэрэг шинэ зүйлийг олноор нь нэвтрүүлж байгаа юм. Үүнээс хойш ч гэсэн Японы өөрийгөө хамгаалах армийн бэлтгэлд оролцох, японы нэгэн бэлэг тэмдэг болсон Фүжи рүү авирах зэрэг эрчимжүүлсэн бэлтгэл нь тасралтгүй үргэлжлэх юм гэнэ.
"Тэмцээний үед ашиг тусаа өгч байвал... " хэмээн тамирчид ч мөн дуртай байв.

Японы спортын мэдээ сонин(2007.4.25)оос орчуулав
Зураг: Бразилд зодогдох Японы баг тамирчид 2007.4.7

2 comments:

Javkhlan said...

сайн уу? чиний блог дээрх жүдогийн тухай мэдээлэлүүд их таалагдлаа. Тэгээд өөрийн спорт блогын линкт чиний линкийг оруулчихлаа. дургүйцэхгүй биз дээ?
завтай үедээ орж үзэж байгаарай. энэ миний блогын хаяг www.sport-sumo.blogspot.com

Javkhlan said...

http://sport-sumo.blogspot.com/