Tuesday, April 24, 2007
Жүдо бөхийн тэмцээн дээр болсон баримтат хошигнол
Жүдогийн тэмцээний үеээр дасгалжуулагч зөвлөгөө өгч байгаа нь
1. Яваад өгөөч
2. Түргэн хөдлөөч
З. Боохдоо түргэн боогооч
4. Чи яагаад байгаа юм бэ?
5. Одоо хийгээчээ
6. Бариад аваач
7. Тавиулаач
8. Сэгсрээд хийгээч
9. Араас нь сайн мордоод хий
10. Сайн тэврээд дараач
11. Урдаас нь түлхээч
12. Салтайнаас нь гараад дараач
13. Хойноос нь хийгээч
14. Бөгсөө сайн оруулаач
15. Бөгсөө хаяач
Засаж хэлбэл
1. Идэвхитэй барилд, (одоо ажилла)
2. Хөдөлгөөнтэй, золбоотой бай
З. Боох мэхний барьцанд хурдан шилж
4. Тайван, ухаантай барилд
5. Мэхээ зөв үед нь оновчтой хий
6. Эхэлж үндсэн барьцаа ав
7. Барьцаа тавиул
8. Дугтраад, тэнцвэрийг нь алдуулж байгаад мэхээ хий
9. Араар нь хууралттай давхар морд
10. Хэвтээ барилдааны үед гараа татаад цээжээрээ нааж дар
11. Өрсөлдөгч нь дайран ирэх үед гараараа түлхээд мэх хий
12. Хэвтээ барилдаанл хөлөө өрсөлдөгчдөө хавчуулсан тохиолдолд даралт болохгүй учир хөлөө ав гэсэн заавар
13. Араас нь мэхээ үргэлжлүүл, угсраа мэх хий
14. Таазаараа сайн сууж ор
15. Хөл таазаараа шидэж эргэ!
юм гэнээ. хэхэ
Д.Данзан
Жич:таалагдсан тул сонин.мн дээрээс уншиж амжаагүй хүмүүст зориулав.
Зургийн тайлбар: Дохагийн дэмжээн дэх циркчин Цагаанаа
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
Сайн уу?
Уулзаагүй удлаа шүү.
Чи ийм блог хөтөлдөг юм байжээ. Тэнэж яваад ороод ирлээ гэж.
Сурлага, хөдөлмөр сайн уу?
Хэ хэ. Чамайг жүдогоор хичээллэдэг гэж мэдээгүй л юм байна.
Зургийг чинь хараад л танилаа.
Өөрийг тодорхойлоогүй юм чинь танихгүй байх нь аргагүй юм. Төв аймгийн Зуунмод суманд танилцсан. Мэдээлэл зүйн сонгон Энх-Амгалан багш зэргийг дурдвал санах болов уу?
sain bna uu? Saihan havarjaj bna uu? Surlaga hudulmur undur bna uu? Judo-iin talaar ih saihan zuil bichjee. Ene nomoo daruihan orchuulahiig bodooroi. Ih erelttei nom bolno gej bodoj bna. Judogiin suuliin uyiin medeelel , aldartai tamirchdiin talaar blog deeree bas bichij baival ah ni bas bayarlah bnaa.
хэхэхэ юу байна даа хөө. Найз нь сураад л байж байгаа. Эртүүд ирсэн байхад чинь уг нь нэг уулзах боломж гарсныг ашиглаж чадаагүй. За тэгж байгаад уулзаж сайхан буу халахымсан... Наанаа үлдэж ажиллахаар болсон уу? За тэгээд амжилт хүсье. Эргэж ирээд Монголдоо хийж бүтээх юмыг дандаа хайж, олзолж тэмдэглэж авч байгаарай. Би анх очиж байхдаа энийг ч авчихымсан, энийг ч дуурайгаад, энийг ч хуулчихымсан гээд л харж явснаа ирэхийнхээ алдад дасаад таг мартаад л ирсэн байсан ххх Дахиж нэг явах боломж гарвал гараасаа тэмдэглэлийн дэвтэр дижитал камер хоёроо салгахгүй юм шүү гэж бодоод байгаан ;) За амжилт!
Post a Comment