Маргааш жингийн ялгаа байхгүйгээр Бүх Японы жүдогийн аврага шалгаруулах тэмцээн Токио дахь Бүдооканд болно. Энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь нэмэх 100кг-н жинд Бээжинд болох олимпийн жүдогийн үндэсний шигшээ багт хэн эх орноо төлөөлж оролцох вэ? гэдгийн шийдэхэд чухал нөлөө үзүүлэх гэдэг байгаа юм. Энэ жингийн эрхийн төлөө Иноүэ Коосэй,Мүнэта Ясүюки, Иший Сатоши болон 100кг-д олимпийн эрхээ аваад байгаа Сүзүки Кэйжи нар өрсөлдөж байгаа билээ. Тэд өнөөдөр энэ удаагий тэмцээнд хэрхэн оролцох талаараа хэвлэлийн бага хурал хийлгэж ярилцлага өгчээ.
Жин тусад нь хийсэн шалгаруулалтанд түрүүлж ойрын үед харагдаж байгаагүй Иноүэгийн өөртөө итгэлтэй байгаа байдал, жиндээ дотоодын болон олон улсын А зэрэглэлийн тэмцээнд дандаа хамгийн өндөр тавцанг эзэрхийлж буй Мүнэта, шинэхэн од болох Ишии бэртэлтэй байж байгаад барилдаж эхлэх том тэмцээн, Сүзүкигийн хувьд урд жил олж авсан аврагын суудлаа бол хэнд ч өгмөөргүй байгаа зэрэг оч дөл бутарч, уран мэх уралдуулсан сайхан тэмцээн болох байх даа.
Маргаашийн тэмцээний мэдээг тэсэн ядан хүлээе.
Энэ удаа нэг сонирхолтой бичлэг толилуулая.
"Жүдогийн бурхан" хэмээх Мифүнэ Кюүзоо хар бүс 10-р дантын бичлэг. Таалан сонирхоно уу!
No comments:
Post a Comment