Бээжинд 2008 онд болох Зуны спортын их наадамд Японы багийг ахлан оролцох чухал үүргийг жүдогийн 100кг-ийн жингийн тамирчин Сүзүки Кэйжид оноов. Японы нийт шигшээ багийн ахлагчаар томилогдсон талаар "Франц дахь олон улсын хамтарсан бэлтгэлийн үед Сайтоо дасгалжуулагчаас сонссон. Маш их гайхсан ч хүндтэй чухал үүрэг хүлээж авлаа" гэж ярилцлага өгсөн байна. Нэгэнтээ "Chinggis Khaan Trophy"-н эзэн болж Монголчуудын маань хамгийн сайн таних тамирчин болсон гэхэд алзахгүй байх. Мэдээж тамирчных хувьд бол мундаг нь ойлгомжтой. Дээр нь энгийн үед хэлж яриж байгаа болон биеэ авч явж байгаа нь үлгэр дуурайлал болохоор хүн болохоор энэ чухал албанд сонгогдсон болов уу. Багийн тугчин нь ширээний теннисчин Фүкүхара Ай. Багаасаа ширээний теннисээр хичээллэсэн түүний талаар япон хүн болгон ам сайтай байдаг.
Дашрамд хэлэхэд өмнөх олимпд багийн ахлагчаар жүдогийн Иноүэ Коосэй, тугчингаар чөлөөтийн Хамагүчи Кёоко нар энэ чухал үүргийг гүйцэтгэсэн билээ.
Энэ удаагийн бичлэгтээ 2004 оны Афины олимпд Японы баг тамирчдын медал авсан барилдааны тоймыг толилуулая. Японы баг энэ олимпоос түүхэндаа хамгийн олон медал авсан билээ.
No comments:
Post a Comment