Tuesday, May 01, 2007

Бүх японы жүдогийн аврага шалгаруулах тэмцээний дүн

2007 оны Бүх японы жүдогийн аврага шалгаруулах тэмцээнд олимпын алтан медальт жүдочин Сүзүки Кэнжи 3 дахь удаагаа аврага болов. Тэрээр энэ тэмцээнд 2004, 2005 онд мөн түрүүлж байжээ. Энэ удаад Сүзүки нь 1-р тойрогтоо Оофүжи Шёояг мордох мэхээр цэвэр, 2-р тойрогтоо Анаи Такамасаг шүүгчийн саналаар(2-1), 3-р тойрогт Такаи Ёохэйг оноогоор,4-р тойрогтоо Катабүчи Шиняг этэх мэхээр цэвэр ялсан байна. Аврагын төлөө уг тэмцээний 2006 оны аврага Иший Сатошиг шүүгчийн саналаар(3-0) ялж аврага болжээ. Сонирхуулж хэлэхэд 2006 онд мөн энэ 2 тамирчин нь аврагын төлөө барилдаж Иший нь хутгах мэхээр юүко үнэлгээ авч 19нас 4 сартайтай энэхүү тэмцээний аврага болон түрүүлж хамгийн залуудаа аврага болсон рекордыг тогтоосон билээ.


Жил бүр зохиогддог энэхүү тэмцээн нь жингийн ангилалгүй явагддагаараа онцлогтой юм. Мөн тухайн жилийн ДАШТ болон олимпд эх орноо төлөөлөн нэмэх, хасах 100кг болон үнэмлэхүй жинд оролцох тамирчныг сонгох чухал тэмцээнд тооцогддог. Японы жүдочид жингийн ангилал байхгүй учир Олимп, Дэлхийн аврага болохоос хэцүү гэж ярьдаг нь үнэний хувьтай. Олимпын Алтан медальт жүдочин Ниномияа Казүхиро, Ёшида Хидэхико зэрэг тамирчид нь энэхүү тэмцээнд түрүүлж байгаагүй ч дэлхийд нэрээ дуурсгасан жүдочид байсан гэдэгтэй бүгд санал нийлэх байхаа. 2004 оны тэмцээний аврагийн төлөө өмнөх жилийн ДАШТ-ын -100кг-н Иноүэ Коосэй, +100кг-н Мүнэта Ясүюки, үнэмлэхүй жингийн Сүзүки Кэнжи нар өрсөлдөн Сүзүки аврага болж эх орноо төлөөлж +100кг жинд олимпд оролцох эрхийг гартаа хийж байжээ.

2 comments:

Г.Ганбат said...

Энэ чинь нөгөө MCS ээс дэлхийн шилдэг тамирчинд олгодог шагналыг авч байсан залуу байх чинь вээ.

Бамбууш said...

MCS чинь тийм шагнал өгдиймүү. Шагналынх нь зөв буруу гэдгийг ярихгүйгээр зөв хүндээ л очсон юм байна гэж бодож байна.