Сайн байна уу? Намайг эзгүйд ч гэсэн виртуал гэрээр орж гарч байсан та нартаа баярлалаа. Нэг мэдсэн юу бичилгүй 2,3 сар болж, дахиад нэг мэдсэн блогоор маань зочлогсодын тоо 4000-г давжээ.
Нийгмийн амьтан болоод сар гаран болж байна. Нийгмийн гэдэг нь зөвхөн гэр бүл болон найз нартаа харъяалагдаж, тэр дундаа л эргэлддэг байсан бол одоо ажил хийж, олон янзын нийгмийн харилцаанд орж байгаагаа хэлж байгаа юм.
Ажил яахав ээ, одоохондоо чадахгүй гэдэг нь ойлгомжтой болохоор надаас шаардах зүйл нь бага юм л даа. Нэг бодлын юу ч сурахгүй тэр чигээрээ байж байх нь амар ч юм шиг. хэхэ
Арай үгүй юм аа, хүнд чинь өөрийн гэсэн нэр төр, хор шар гэж юм байна. Хүн чадаж байхад би яагаад үгүй гэж...
За тэр яахав. Ажилд орж цалин авнаа гэдэг нь бас нэг өөр нийгмийн харилцаа үүснэ. Өмнө нь цагийн ажил хийгээд л цалингаа авч л байвал тухайн газрын талаар юу ч боддоггүй байлаа. Одоо бол өөр. Компани маань амжилтанд хүрэхгүй бол гэсэн бодол байнга биш юмаа гэхэд толгойд байх болж намайг хөдөлгөх хүч болж байна. Нэг ёсондоо үүрэг, хариуцлагын нягт холбоо үүсэж байна гэж ойлгоод байгаа. Юутай ч сурах юм их. Хичээх л хэрэгтэй байна даа.
Аль болох цагаа зөв зарцуулж, олон юм амжуулая гэх болсон нь ойрын үед мартагдаад байсан зүйл байсныг анзаарав. Цайны цагаараа Вимод шинэ мэдээ оруулж, орой харьж ирээд Монгол Википедиад бичлэг нэмэх зэрэг зөвхөн өөрийнхөө төлөө бус бүх нийтэд тустай зүйл хийх цаг нэмэгдэж байгаа. Удахгүй ЭМОС-н маань шинэ номын төсөл эхлэнэ.
Цагийн хувиарьтай л явахгүй бол амжихгүй нь дээ.
1 comment:
Амжилт хүсье.
Post a Comment