Wednesday, August 08, 2007

Монгол Вики маань царайлаг болжээ

Ороод үзэхэд хангалттай. Энд дарж орно.
Сүүлд админ болсон андууд маань намайг бодуул програмчлал энэ тэрдээ сайн юм. Маш гоё янзлаад нүүр хуудас, тусламжийн хуудас, викид байх ёстой бичлэг энэ тэр гээд олон юм санаачлан хийсэн байна. Тэхдээ аргагүй 3,4-лээ хийхэд ахиц нь удаан юм. Тиймээс дахиад л Монгол Викидээ бичлэг нэмцгээе гэж та нарыгаа уриалж байна.
Тусламжын хуудас зэрэг нь үнэхээр ойлгомжтой болсон байсан. Урьд ороод замбараагүй юм байна, хаана юу хийхээ ойлгосонгүй гэж бодсон бол одоо дахин оролдоод үзээрэй. Ирээдүйдээ оруулж буй таны үнэт хөрөнгө оруулалт тань болно шүү.
Бид ямар нэг мэдэхгүй зүйл гарч ирвэл Гүүгл, Яхүү зэргийг хэрэглэдэг. Орчин үед викиг хэрэглэдэг болно гэж судлаачид тодорхойлж байгаа. Ялангуяа бодит үнэн дэлгэрэнгүй итгэл бүхий мэдээлэлтэй гэдгээрээ үнэлгээтэй байдаг юм байна. Монгол хувилбар маань одоогоор 600 гаран бичлэгтэй. Дэлхийд алдартай зохиолч, яруу найрагчдын тухай бичлэгүүд товчхон ч гэсэн дийлэнх нь орж дуусч байгаа. Бусад салбаруудын төлөөллүүд нь ээлжээ хүлээж байна. Хувь нэмрээ оруулаарай. Богинохонч байсан хамаагүй гол нь эхлүүлэх нь ажлын талыг хийчихлээ гэсэн үг учир өөрийгөө бүү чамлаарай. Бүгдээрээ гараа нийлүүлцгээе.
Монгол Википедиа

No comments: